Лифтний түүх

 

 

МЭ-ний 236 онд Ромын архтехторууд лифтний тухай ойлголтыг анх сэдэж байжээ. Тэдний түүхэнд бичигдсэн материалуудаас үзэхэд хүнд ачааг дөрвөлжин хайрцаг болон олс зэрэг зүйлүүдийг ашиглаж боол, илжиг, морь малын хүчээр өргөж буулгадаг байсан байна. Энэ төхөөрөмж нь Египетийн Синайн сүмд хэрэглэгдэж байжээ.

17-р зууны үед дээрхтэй төстэй төхөөрөмжүүд Англи, Францын хаадын ордуудад хэрэглэгдэж байсан байна. 1743 онд Францын эзэн хаан 14-р Людовик Версаль дахь ордныхоо дээд давхарт хүлээж суух нууц амрагийнхаа өрөөнд төвөггүй хүрч очихын тулд өргөгч төхөөрөмж суурилуулсан тухай баримт байдаг. Мөн 1795 онд Оросын алдарт Кулибин “өргөж буулгадаг эргүүлгэн сандал” хийж өвлийн ордондоо байрлуулсан түүхтэй гэнэ.

1800 оны дунд үеэс эхлэн болхи ч гэсэн хүнд ачааг тээвэрлэх зорилгоор олсоор харилцан таталцах маягаар өргүүр хэрэглэх, мөн ган баганыг усаар дүүргэж доороос нь шахах байдлаар ачаа зөөвөрлөдөг байжээ.

Харин уурын машин зохион бүтээсэнтэй уялдуудан түүний ажиллах зарчмыг өргөгч төхөөрөмжинд тохируулан ашигласан байна. Энэ төхөөрөмжийг Элайша Грэйвс Отис (1811-1861) гэгч америк эр зохион бүтээсэн ба 1857 онд Уурын өргүүрийн гар үйлдвэр байгуулсан байна.

Анхны автомат ажиллагаатай хүн зөөврийн цахилгаан болон урсдаг шатны үйлдвэрийг Швецарийн алдарт Роберт Шиндлер, Эдуард Вилигер нар 1874 онд байгуулсан байна. Өдгөө Шиндлер групп нь бүх төрлийн цахилгаан шат, урсдаг шат, хөвөрдөг зам үйлдвэрлэдэг ба дэлхийн 140 оронд салбартай 43000 ажиллагсадтай юм байна.